ТӨСӨВ 2023: Б.Лхагвасүрэн: Төв банк Хөгжлийн банкны зээл олгоход оролцох зохицуулалт байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-27 14:38:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банк тусдаа хуультай тул Монголбанкны оролцоо нь тухайн банкны хариуцаж буй захиалга зааврын дагуу хяналт шалгалт хийж, тайланг төрийн байгууллагад өгөх гэсэн 2 зохицуулалт бий. Хэнд, ямар салбар хэдий хэмжээний зээл олгож байгаад оролцох зохицуулалт байхгүйг төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэмдэглэв.


Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх үеэр Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хэр байгаа вэ? Эдгээр компанийг үр ашигтай ажиллахад төв банк ямар хөшүүрэг ашиглаж байна вэ? гэсэн асуултад ийнхүү харилусан юм.


Цааш нь ярихдаа Б.Лхагвасүрэн "Монгол Улсын ДНБ 50-55 их наяд төгрөгийн хэмжээнд ярьж байгаа. Ирэх жилийн ДНБ-ийг 54-56 их наяд төгрөг гэж төсөөлж, ирэх жилийн төсөв 20 их наядаар яригдаж байгаа. Банкны салбар улсын байгууллагад гаргаж буй зээл нь нийт зээлийн 17 хувийг эзэлдэг. Энэ нь нэлээд багасаж байгаа хувь юм. Хөгжлийн банкны дийлэнх зээлийг төрийн өмчит аж ахуйн нэгжид олгосон байдаг. Муу зээлтэй холбоотойгоор тус банкны үйл ажиллагаа доголдсон тул зээл төлүүлэхэд анхаарч байгаа. Хөгжлийн банкаас улсын секторт нэг хэсэгтээ зээл гаргахгүй" гэв.  

Холбоотой мэдээ