ДОРНОГОВЬ: Даланжаргалан-Бор-өндөр чиглэлийн авто зам ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-31 11:48:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Бор-Өндөр чиглэлийн 50км хатуу хучилттай авто замын ажил дуусч, энэ сарын 29-нд ашиглалтад орууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалттай замын ажлыг “Билэгт зам” ХХК дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Авто замыг хүлээн авах ёслолын ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар болон бусад албаны хүмүүс оролцов.

Шинэ зам ашиглалтад орсноор энэ бүс нутгийн хооронд уул уурхай болон бусад авто тээврийн хөдөлгөөнд дэвшил гарна хэмээн албаныхан мэдээллээ.

Холбоотой мэдээ