ХӨВСГӨЛ: Коронавирусний эсрэг вакцинд 5-11 насны хүүхдийн хамрагдалт хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад 5-11 насны хүүхдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хэрхэн хамруулах талаар мэдээлэл өглөө.
Тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах 21000
гаруй хүүхдийн 3000 орчим хүүхдэд хийх вакцин ирсэн байна. Өнөөдрийн байдлаар
дархлаажуулалт 1 хувьтай хангалтгүй байгаа учраас эрчимжүүлэх арга хэмжээг авч
байна гэдгийг ЭМГ-ийн НЭМТ-ийн дарга Б.Гэрэлтуяа мэдээллээ. Гэхдээ хүүхдүүдийн
эцэг эх татгалзвал хийлгэхгүй байх боломжтой аж.
Тус аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 4204 тохиолдол батлагдаж, 4182 хүн эдгэрч, нас баралтын 9 тохиолдол бүртгэгджээ.