“Шилмэл загвар”, “Өүлэн менч”, “Бүтээлч-Үйлс” компаниуд дүрэмт хувцасны үнийг үгсэж нэмсэн нь тогтоогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-26 07:46:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалтыг хийжээ.


Шалгалтын явцад “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй үйлдэл илэрсэн тул 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2202000255 дугаартай зөрчлийн хэрэг нээж  хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийж дуусгасан байна.  


Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1-г зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудад тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Холбоотой мэдээ