Сингапурын Ерөнхий сайд үг хэлж байхдаа ухаан алдах шахжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-22 12:18:30

СИНГАПУР. /Xinhua/. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун “Үндэсний баярын өдөр”-ийн хурлын үеэр үг хэлж байхдаа ухаан алдаж унах шахжээ.

1965 онд Малайзаас тусгаар тогтносноо тус хот улс жил бүрийн 8 дугаар сарын 9-ний өдөр “Үндэсний баяр” хэмээн тэмдэглэдэг юм. Үндэсний баяраас хойших хоёр эсвэл гурав дахь ням гарагт тус улс даяар баярын жагсаал цуглаан хийдэг уламжлалтай.

Ерөнхий сайд ухаан алдаж унах шахсантай холбогдуулан Сингапурын Засгийн газар мэдэгдэл хийхдээ “удаан хугацаагаар зогссон, халуун болон шингэн алдалтын улмаас Ерөнхий сайд Лигийн бие тавгүйрхлээ. Түүний зүрх хэвийн байгаа” гэжээ.

Тэрбээр хэсэг хугацааны дараа үгээ үргэлжлүүлэн хэлсэн байна. Өдгөө 64 настай тэрбээр 2004 оны 8 дугаар сараас хойш Сингапурын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн жил тэрбээр түрүү булчирхайгаа авахуулах хагалгаанд орж байжээ. Түүнийг 1990-ээд оны үед цусны хорт хавдартай гэж оношилж байсан ч эдгэрчээ. https://www.youtube.com/watch?v=CZOM6FjDPHU

Г.Доржханд

Холбоотой мэдээ