Сэлэнгийн зурагчин үзэсгэлэнгээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:35:46

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны жинхэнэ гишүүн, Хойд бүсийн гэрэл зурагчдын “Нарыг хайрла” клубын УЗ-ийн гишүүн, Сэлэнгэ аймгийн гэрэл зурагчдын холбооны тэргүүн, “Дижитал” фото студийн захирал Ч.Батдорж Сэлэнгэ нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргалаа.

Энэ сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум соёл, эдийн засгийн өдөрлөг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааны үеэр онцгой содон нэг урлан үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Энэ бол Сэлэнгэ нутгийн үзэсгэлэнт байгалийн зургийг гэрэл зургийн хальснаа буулгасан бүтээлүүд байв. Уг бүтээлийн эзэн Ч.Батдорж:”Өнөөдөр Сүхбаатар хот орчмын үзэсгэлэнт байгалийн зургаараа үзэсгэлэн гаргаж байна. Миний урын санд нийт 300 гаруй бүтээл байгаа. Өнөөдөр хоёр жилийн хугацааг хамарсан бүтээлийнхээ зөвхөн байгалийн 50 ширхэг зургаа гаргаж дэлгэлээ. Би монгол орныхоо бүх аймгаар явж байгалийн сонин содон үзэсгэлэнт зургийг авсан. Өнгөрсөн жил баруун аймгуудаар бүрэн тойроод ирэхдээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хотон нуур, Алтай 5 богдын зургийг авсан. Миний хувьд өөрийн сонирхолдоо хөтлөгдөн хавах, намар, зун, өвөл жилийн дөрвөн улиралд зургаа авдаг. Үзэсгэлэнгийн хувьд өмнө нь Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт болсон үзэсгэлэнд оролцсон. Надад хальсны аппаратаас эхлээд холын ойрын дундын гэсэн дурангуудтай олон аппарат бий” хэмээн ярилаа.

                    Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг      

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд