Гуаньжу хотын төлөөлөгчид Хөвсгөлд айлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-21 23:24:16

 Хөвсгөл аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлж Япон, Солонгос, Герман зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд  БНСУ-ын Гуаньжу хотын ИТХ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр  Гуаньжу хоттой Хөвсгөл  аймаг эрүүл мэнд, аялал жуулчлал, хот байгуулалтын салбарт хамтран ажиллах хэлэлцээ хийлээ. Гуаньжу хот нь эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж үйлчилгээний үзүүлэлтээр улсдаа тэргүүлэх хотуудын нэг бөгөөд уулзалтын төгсөлд хамтын ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ