Ж.Чулуунбат, О.Үйтүмэн нар өнөөдөр барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 12:28:44

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жинд ОУХМ Ж.Чулуунбат, 86 кг жинд ОУХМ О.Үйтүмэн нар өнөөдөр барилдана.

ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогтоо Туркийн бөх Акгул Тахатай /Akgul Taha/ барилдана. Ж.Чулуунбат нь 2010 оны Азийн наадмаас мөнгөн медаль, 2008, 2010, 2011, 2012 оны  ААШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Мөн “Лас Вегас-2015” ДАШТ-д V байрт орж олимпийн эрх авсан юм.

Харин О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо Болгарын бөх Ганев Михаил Петровтой /Ganev Mihail Petrov/ учраа таарсан. Тэрбээр, 2009 онд Залуучуудын УАШТ-ээс алтан медаль, 2010 онд оюутны УАШТ-ээс алт, 2009, 2011 онд хүрэл медаль хүртсэн. Мөн 2016 онд “Mongolia Open”-оос хүрэл медаль хүртсэн юм.

 

Холбоотой мэдээ