Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЛАВЛАГАААргын тооллын 8 сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 17, Шувуун хушуут одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.