ХӨВСГӨЛ: "Хүнсний хувьсгал" анхдугаар зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт "Хүнсний хувьсгал" анхдугаар зөвлөгөөн зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, 22 сум, 1 тосгоны Засаг дарга болон аж ахуй нэгжийн 10 гаруй төлөөлөл, 128 багийн 180 гаруй иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөвсгөл аймагт
газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа
хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Үүнээс 400 гаруй иргэн газар тариалан, 220 гаруй
иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.
"Хүнсний хувьсгал" анхдугаар зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулах бөгөөд 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.
Зөвлөгөөнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Д.Довчинсүрэн, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын
газрын дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын
дарга А.Амаржаргал, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр
хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал нар оролцлоо.