ДОРНОГОВЬ: ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-10 12:04:39

Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-ын төрийн алба хаагчид төрийн албаны стандартыг нэвтрүүлэх, анхны суурь ойлголттой болох  хоёр өдрийн сургалтад  хамрагдлаа.


Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газраас гаргасан зарим зөвлөмжийн дагуу дээрх стандартыг төрийн байгууллагад нэвтрүүлэх шаардлага байгаа тул сумын ЗДТГ-аас санаачилга гаргаж “World standart consulting” ХХК-тай хамтран чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх анхны ажлыг эхэлж байгаа  аж.

Сайншанд сум цаашдаа хотын статустай болох зорилт тавьж байгаа бөгөөд тухайн стандартыг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний чанар, байгууллагын соёл, засаглал, ил тод байдлыг өмнөхөөс нь ахиулж чанартай хүртээмжтэй болгох боломж нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байна.

Дээрх стандартыг нэвтрүүлэхийн тулд одоо байгаа төрийн албаны чанар хүртээмжид тодорхой мониторинг хийж үүнд суурилсан дараагийн үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэв.

ISO 9001 чанарын менежментийн систем нь хэрэглэгчийн хүлээлт, хэрэгцээ, зохицуулалтын шаардлагыг хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг шаарддаг чанарын удирдлагын тогтолцооны дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр аж. 

Холбоотой мэдээ