СЭЛЭНГЭ: "Шатрын аварга" шалгаруулах анхдугаар тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-09 14:42:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ, Сэлэнгэ аймгийн Шатрын холбооноос Нутгийн удирдлагын байгууллага үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан тус сумын "Шатрын аварга" шалгаруулах анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 

Сүхбаатар сумын Засаг дарга асан, шатрын спортын дэд мастер Д.Чойжамцын нэрэмжит эл тэмцээнийг өсвөр үеийн болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулав. Тэмцээнд нийт 14 багийн 88 тамирчин оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорилоо.

 

Тэмцээний Өсвөр үеийн ангилалд Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн баг тэргүүлж, Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 1 дүгээр баг, лаборатори 4-р сургуулийн 2 дугаар баг удааллаа. Мөн насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг Сүхбаатар сумын “Баянхан” 4-р багийн баг тамирчид эзэллээ. Харин “Ган зам” 7-р баг, “Хонгор морьт”-ын 5-р багийн баг тамирчид тус тус удааллаа.

 

Мөн уг тэмцээний санаачлагчаар Д.Чойжамц агсны гэр бүл, ах дүүс, Г.Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг 1992 онд н.Баасандулам багштай төгссөн ангийн хамт олон, найз нөхөд хамтран оролцсон байна. 

Холбоотой мэдээ