АРХАНГАЙ: Нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-07 16:00:21
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн а/729 дугаар захирамж гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Захирамжид аймгийн хэмжээнд нийт нутгаар 10 дугаар сарын 7-ны өдөр их хэмжээний цас орж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 7-ны өдрийн 14.00 цагаас эхлэн цаг агаарын байдал хэвийн байдалд орох хүртэл хугацаанд түр хугацаагаар замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Энэ хугацаанд хаагдсан зам, давааг онгойлгож, зорчих хэсгийг хэвийн болгоход анхаарч ажиллахыг холбогдох байгуулагуудад үүрэг болгожээ.
Холбоотой мэдээ