“Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнд онцгой бүтээгдэхүүнийг 10-30 хувь хүртэл хямдруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-07 14:57:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн  нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо” болон “Мишээл экспо” ХХК -тай хамтран  “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн төвд өнөөдөр нээлээ.   


Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнг 23 дахь жилдээ зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоо бүрдэх юм.  


Энэ жилийн үзэсгэлэнд Төрийн болон хувийн хэвшлийн 12 эмнэлэг,  Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, эм ханган нийлүүлэгч 41 байгууллага,  Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч 13 байгууллага, БНСУ-ын 8 байгууллага тус тус оролцож,  иргэддээ үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр болон онцгой бүтээгдэхүүндээ 10-30 хувь хүртэл хямдрал үзүүлэх юм.  Мөн үзэсгэлэнг цахим (виртуал) хэлбэрээр зохион байгуулж, дээрх байгууллагуудын дэвшилтэд техник, технологи, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх аж.



Холбоотой мэдээ