11-11 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-06 12:43:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 9 дүгээр сарын 1-30-нд нийт 341 иргэн ханджээ.

Иргэд эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 278 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна.
Нийт хандсан иргэдийн 53.2
хувь нь гомдол, 4.6 хувь нь санал, 7.9 хувь нь хүсэлт, 34.3 хувь нь талархал илэрхийлж хандсан байна.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:

·         Эрүүл мэндийн яам-19.8 хувь

·         Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-14.8 хувь

·         Улсын нэгдүгээр төв эмнэлэг-9.9 хувь

·         Улсын гуравдугаар төв эмнэлэг-8.3 хувь

·         Улсын хоёрдугаар төв эмнэлэг-8.2 хувь

·         Халдварт өвчин судлалын үндэсний төв-5.5 хувь

·         Эрүүл мэндийн хөгжлийн төв-5.5 хувь

·         Хавдар судлалын үндэсний төв-3.8 хувь

·         “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-3.3 хувь

·         Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2.7 хувь

·         Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-1.6 хувь

·         Хүрээ амаржих газар ТМЭ-1.2 хувь

·         Бусад-15.4 хувь

Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:

·         Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-22.4 хувь

·         Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-18.6 хувь

·         Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-14.2 хувь

·         Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-8.7 хувь

·         Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-7.1 хувь

·         Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-5.5 хувь

·         Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-4.9 хувь

·         Бусад-18.6 хувь

·          

Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан гэж ЭМЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ