АРХАНГАЙ: Дотоодын үйлдвэрлэлээр аймгийн хүн амын махны хэрэгцээг 100 хувь хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-05 18:12:30

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн 74 үйлдвэр, цех 239 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын үйлдвэрлэлээр аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний 40.9 мянган тн мах бэлтгэж 100 хувь, 35.3 сая литр сүү бэлтгэж 100 хувь, 0.32 мянган тн гурил бэлтгэж 12.5 хувь, 2.58 мянган тн гурилан бүтээгдэхүүн бэлтгэж 42 хувь, 2.2 мянган тн төмс бэлтгэж 57 хувь, 1.3 мянган тн хүнсний ногоо бэлтгэж 23 хувь, 0.025 мянган тн жимс, жимсгэнэ бэлтгэж 0.5 хувь, 0.05 мянган тн өндөг бэлтгэж 10 хувийг  тус тус хангаж байна.


19 сумын хүнсний хангамж, нөөцийн мэдээг хүнсний нөөцийн цахим системд мэдээлдэг байна. Сүүлийн 7 хоногийн судалгаагаар малын мах 136.8 тн буюу 9 хоног, гурил 263 тн буюу 34 хоног, гоймон 27.3 тн буюу 2 хоног, будаа 88.95 тн буюу 23 хоног, сахар 69.8 тн буюу 28 хоног, ургамлын тос 30.01 тн буюу 17 хоног, давс 27.9 тн буюу 70 хоног, ундны ус 48.3 мянган литр буюу 1 хоног, хуурай сүү 9.06 тн буюу 6 хоног, төмс 49 тн буюу 5 хоног, хүнсний ногоо 24.7 тн буюу 1 хоног, өндөг 1.65 тн буюу 1 хоногийн нөөцтэй байна.




Холбоотой мэдээ