ОРХОН: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдах ажилтанд зориулсан сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-05 11:34:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёрдугаар үе Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент академик сургалтаар эхэллээ. Сургалтад Орхон аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд хамрагдаж байна.  

Сургалтаар ажиллагааны удирдлага, ослын үеийн удирдлагын тогтолцоо, гамшгийн голомтод холбоо зохион байгуулах аргазүй, газар хөдлөлтийн тухай ойлголт, нөхцөл байдлын үнэлгээний талаар мэдээллээ.

Мөн ослын хариу арга хэмжээний төлөвлөлт, ослын үеийн олон нийттэй харилцах тактик, ажиллагааны хэсгийн үйл ажиллагаа, захиргаа, санхүү, ар тал хангалтын хэсгийн үйл ажиллагаа сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Холбоотой мэдээ