СҮХБААТАР: Ганга нууранд хун шувууд чуулжээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2022-10-05 09:07:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьгангын Ганга нууранд хун шувууд чуулаад эхэлжээ. Одоогоор 100 гаруй хун шувуу ирээд байгаа аж. Эл үзэгдэл нь 10 дугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг бөгөөд өдрөөс өдөрт хунгийн тоо нэмэгддэг.