“Нору” хар салхи Филиппиний цагаан будааны талбайд хамгийн ихээр хохирол учруулжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-09-28 16:59:14

МАНИЛА. /Zaobao/. “Нору” хар салхи ням гарагт Филиппиний нийслэл Манила болон хойд мужуудад хүрсэний улмаас олон газар үерт автаж, томоохон хэмжээний тариалангийн талбайг сүйтгэж, хүнсний болон инфляцийн хямралыг улам хурцатгав.


Тус улсын эрх баригчид хөдөө аж ахуйн салбарын алдагдал 21.9 сая ам.долларт хүрч, 141 мянга гаруй га тариалангийн талбай сүйдэж, 82 мянга гаруй тариачин, загасчин хохирол амссан хэмээн тооцоолжээ.


Хар салхины улмаас сүйдсэн 72 мянган га талбайн 90 орчим хувийг будааны талбай эзэлдэг бөгөөд тус улсын Засгийн газар гамшгийн өмнө “Нору” хар салхи цагаан будааны ургацын 76 хувьд нөлөөлж болзошгүй гэж анхааруулж байсан байна.


Сүүлийн хэдэн сарын хугацаанд тус улсад элсэн чихэр, цагаан сонгино зэрэг зарим бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнийн өсөлт нь иргэдийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлжээ.


Филиппиний Засгийн газар гамшигт нэрвэгдсэн тариаланчдад тусламж, зээл, үр олгох болно хэмээн мэдэгдсэн байна.   

Холбоотой мэдээ