“Ханбогд Кашимер” компани улсаа төлөөлөн Италийн загварын шоунд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-28 16:01:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын ертөнцийн төв Итали Улсын Милан хотод зохион байгуулсан “Emerging Talents Milan” 2022 загварын шоунд анх удаа улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй цоо шинэ коллекцоороо оролцлоо. 


REGINA цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхийг зорьжээ.



Тус цуглуулгыг гаргахад Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажилласан бөгөөд ирэх улирлын загварын чиг хандлага төдийгүй хэрэглэгчдийн зан төлөвийг судалж хийжээ. Мөн үүний зэрэгцээ Монголын өв соёлыг минимализм, феминизмийн чиг хандлагатай хоршуулан дээд зэргийн цэвэр Монгол ноолуур болон торгомсог ноолуураар төрөл бүрийн сүлжээс ашиглан дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээсэн байна. Олон улсын алдартай Harpers Bazaar, Woman Madame Figaro, Fashion Magazine зэрэг загварын сэтгүүл “Ханбогд кашимер” компанийг онцолсон аж. 





Холбоотой мэдээ