УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-09-27 09:32:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийн ээлжит хэлэлцүүлгээ хийжээ. Тэдгээрээс Монгол Улсын Засгийн газар гэсэн бүлгийг хэлэлцсэн тэмдэглэлээс онцолсныг үргэлжлүүлэн уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- 39-3 дээр зарчмын санал гарч байна. Үндсэн төслөөр “ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж чуулганд оролцсон гишүүдийн олонхын саналаар Засгийн газрын гишүүдийг томилох”. Энд “ ерөнхий сайд өөрөө томилно” гэсэн саналыг дэвшүүлж байна. Энэ дээр “ерөнхийлөгч” томилно гэсэн 2 санал байна. Ерөнхий сайд томилно гэдэг дээр.

Ц. Элбэгдорж:- Дээр нь би ийм юм хэлсэн. Засгийн газрын гишүүдийг ерөнхий сайд санал болгоно. УИХ батална. Гэхдээ УИХ ерөнхий сайдын санал болгосон тэр бүрэлдэхүүний 75 хувь хүртэл гэж зааж өгөх нь зөв байх гэж бодож байна.

Р. Гончигдорж:- Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 7, 15.91 хувь,
  • татгалзсан 32, 72.73 хувь,
  • түдгэлзсэн 5, 11.36 хувь.

Ерөнхий сайд томилно гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 9, 19.57 хувь,
  • татгалзсан 32, 69.57 хувь,
  • түдгэлзсэн 5.

Ерөнхийлөгч томилно гэснийг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 10, 21.74 хувь,
  • татгалзсан 32, 69.57 хувь,
  • түдгэлзсэн 4, 8.70 хувь.

3 дугаар хэсэг, 41-1 дэх хэсгийг хооронд шүтэлцээг бодъё гэсэн санал байгаа. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааг удирдах бөгөөд төрийн хуулийг биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцан тайлагнана гэж томьёолъё гэсэн. 40-1 дээр Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны талаар “бүрэн эрхийн хугацаагүй” болгоё гэсэн санал байна. Энэ зүйлийн 1 дэх хэсгийг хасъя гэдэг дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 12, 26.67 хувь,
  • татгалзсан 28, 62.22 хувь,
  • түдгэлзсэн 5, 11.11 хувь.

3 жил болгоё гэсэн санал байна. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 17, 37.78 хувь,
  • татгалзсан 22, 48.89 хувь,
  • түдгэлзсэн 6, 13.33 хувь.

3 жил нэмэх нь 3 жил гэсэн 6 жилийн бүрэн эрхтэй байна гэсэн санал гарсан. Тэрний дараа дахиад 3 жилээр бүрэн эрхийг нь сунгаж байдаг. Эсвэл тэр үед нь итгэвэл итгэ гээд шинэ Засгийн газар байгуулж байх байдлаар оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23, 51.11 хувь,
  • татгалзсан 16, 35.56 хувь,
  • түдгэлзсэн 6, 13.33 хувь.

40-2 Засгийн газрын бүрэн эрх, ерөнхий сайд УИХ-д тангараг өргөсөн өдрөөс эхэлж шинэ ерөнхий сайд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж байгаа. Тангараг өргөх гэдгийг больё, Засгийн газар шинээр байгуулагдсан тэр өдрөөс л бүрэн эрхийг дуусгавар, эхлэх санал гаргаж байна. Тангараг өргөх гэдгийг хасъя гэдэг дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 22, 48.89 хувь,
  • татгалзсан 20, 44.44 хувь,
  • түдгэлзсэн 3, 3.67 хувь.

Зарим гишүүд Засгийн газар бүгдээрээ тангараг өргөх саналыг оруулж байна. Санал хураая.

  • зөвшөөрсөн 9, 20 хувь,
  • татгалзсан 32, 71.11 хувь,
  • түдгэлзсэн 4, 9.30 хувь.

43 дугаар зүйл. Ерөнхий сайд нь Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацааны өмнө огцрох тухайгаа УИХ-д өргөн мэдүүлж болно гэсэн байна. Үүнийг зөөх тухай асуудал байна. УИХ-д оруулах. Гэхдээ ерөнхий сайд өөрөө гол субъект нь болоод асуудлаа тавьж байгаа болохоор эндээ байж байвал зүгээр юм шиг бодогдоод байна. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар автоматаар огцорно. Ерөнхий сайд өөрөө огцролгүйгээр Засгийн газар огцрох тухай асуудал байгаа. 43-2 дээр ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэснийг “цуваад” гэсэн санал байна Тэгээд хэдийд шинэ юм үүсээв гэдэг нь ойлгомжгүй болчхоод байна. Цувраад ч гэсэн тэн хагас нь огцорвол Засгийн газар огцорно гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 6, 13.64 хувь,
  • татгалзсан 32,
  • түдгэлзсэн 6, 13.64 хувь.

44-2 дээр Засгийн газар нь УИХ-ын “итгэлийг хүлээж байх ёстой гэсэн саналыг оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 14 , 31.11 хувь,
  • татгалзсан 27, 60 хувь,
  • түдгэлзсэн 4, 8.89 хувь.

44-1. Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах тухай эсэхийг хэлэлцэх ёстой гэснийг 7 хоног болгоё гэсэн санал байна.

  • зөвшөөрсөн 12 , 26.67 хувь,
  • татгалзсан 31, 68.89 хувь,
  • түдгэлзсэн 2, 4.44 хувь.

Ерөнхийлөгч Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ-ыг тараах тухай саналыг өмнө нь зохицуулж оруулъя гэсэн санал гарсан. Ажлын хэсэг дээр ярьж байсан. Жишээлбэл, Засгийн газар итгэх тухай асуудлыг оруулаад ирэхэд итгээгүй, эсвэл үл итгэх тухай асуудал оруулаад ирэхэд тэрийг нь зөвшөөрөөгүй тохиолдолд Засгийн газар, Их хурлын хоорондох харьцааны асуудал үүсэж байгаа юм. Үүнтэй үндэслээд Их хурлыг тараах тухай асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчөөр уламжлуулан санал тавих тухай асуудал үүсэх тухай баланс яригдаад байгаа юм. Энийг зохих газар нь оруулъя гэсэн саналыг Очиржав гишүүн тавилаа. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 6, 13.33 хувь,
  • татгалзсан 34, 75.76 хувь,
  • түдгэлзсэн 5, 11.11 хувь.

45-2 Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомж ерөнхийлөгчийн захирамжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ, мөн ерөнхийлөгч хүчингүй болгоно гэсэн байгаа Энэ дээр Үндсэн хуулийн шүүхийн завсрын оролцоо юу байх вэ гэдгийг түрүүн орхисон. Тэрэнтэй адилхан юм. Энд “ерөнхийлөгчийн зарлигт нийцээгүй бол” гэдэг саналыг хасъя санал дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 19, 42.22 хувь,
  • татгалзсан 23, 51.11 хувь,
  • түдгэлзсэн 3, 6.67 хувь.

46-1 дээр “ дүрмийнхээ” гэдэг үгийг хасах. Төрийн бусад албан газар нь хуулийн дагуу байгуулагдана гэдэг дээр дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 32, 74.42 хувь,
  • татгалзсан 7, 16.28 хувь,
  • түдгэлзсэн4, 9.30 хувь.

46-3 дээр зөв байрлалд оруулъя гэсэн нэг санал байгаа. Тухайлбал, нөгөө хүмүүсийн эвлэлдэн нэгдэх, тийм эрхий нь энд аваачаад Үндсэн хуульдаа тодорхой тохиолдолд хуулиар хязгаарлаж болно гэснийг тэнд оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 25, 56.82 хувь,
  • татгалзсан 15, 34.09 хувь,
  • түдгэлзсэн 4, 9.9 хувь.

С. Чулуунбаатар:- Гаргасан саналыг дарааллаар нь хураая Энэ саналыг эхлээд хасах дээр Зуунай гишүүн гаргасан шүү дээ.

Р. Гончигдорж:- 46-3 дахь хэсгийг хасъя гэдэг дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 19, 42.22 хувь,
  • татгалзсан 23, 51.11 хувь,
  • түдгэлзсэн 3, 6.67 хувь,

46-4-ийг хасъя гэсэн санал байна. Бүр тодруулж нэмэлт оруулъя гэсэн бас нэг санал байна. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэдэг дээр.

Эхлээд хасъя гэдэг саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 8, 18.60 хувь,
  • татгалзсан 31,
  • түдгэлзсэн 4.

Эдийн засаг, эрх зүйн баталгаа гэдгийг нэмье гэдэг саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 17, 38.64 хувь,
  • татгалзсан 22, 50.00 хувь,
  • түдгэлзсэн 5, 11.36 хувь. Цөөнхийн саналыг сонсъё.

П. Улаанхүү:-Төрийн бодлогыг ямар хэлбэрээр гаргаж өгөх юм бэ? Зөвхөн хуулиар гаргаж хэрэгжүүлэх үү гэдэг асуудал гарч ирж байгаа юм.Бид түрүүн маргаж байгаад хаячихсан Засгийн газар парламент дотор байх уу, үгүй юу. Энд олонхын саналаар Засгийн газар парламентын гадна байхаар байна. Засгийн газар парламентын гадна байх юм бол парламент бас хүчирхэг байж Засгийн газраа барьдаг систем байгаа. Яаж Засгийн газраа барих механизм нь олдохгүй байгаа юм. Хуулиар л Засгийн газрыг барихгүй байх Тэгэхээр энд чанга барьдаг юм нь болохоор бодлого боловсруулаад тэр бодлогыг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг тухайн, тухайн байнгын хороод болон бусад хэлбэрээр Засгийн газраа шалгаж хянаж байдаг механизм байх ёстой. Энэ дээр тогтож яримаар байна. Гүйцэтгэх засаглалаа дээд байгууллага нь яаж барьж байх талаар ойлголцмоор байна.

Ч. Аюурзана:- Орон нутгийг захиргааны үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ гээд сай орчихлоо уул нь чиглүүлнэ гэж байсан юм. Энэ чигээрээ байх ёстой гэж бодож байгаа юм. Хоёрдугаарт, сум багийг Засгийн газар яаж удирдах вэ дээ.

Р. Гончигдорж:- Түрүүний “удирдан” гэдэг илүү гэж байна.

Ч. Аюурзана:- Өөрөө удирдах ёсны асуудал энэ дээр зогсож байх ёстой юм.

Э. Алтангэрэл:- Засгийн газар парламент хоёрын хоорондын харилцаа шүтэлцээ, Засгийн газрын үйл ажиллагааг парламент хянаж шалгаж байх гэдэгтэй санал 1 байна.. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гол сайдууд, сангийн сайд, Үндэсний хөгжлийн сайд зэрэг гол гол сайдууд парламентын гишүүн байгаад Засгийн газар, парламентын үйл ажиллагааг нягт уялдуулах юм. Энэ дээр Улаанхүүтэй санал 1 байна. Засгийн газар өөрөө гүйцэтгэх хамгийн дээд байгууллага. Өөрөөр хэлбэл, ард түмний аж амьдралыг шийдэж байдаг төв байгууллага. Гэтэл энийгээ хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг гол байгууллагынхаа хяналтын системийг хаячхаад бид зохион байгуулалт гэдэг үгэнд багтаж байна гээд баталчихлаа. Хяналтын системийг нь хаяж байгаа. Нөгөө талаар Засгийн газар өөрөө хүчирхэг байхын тулд захирамжлах эрх нь бас тусаж байх ёстой.


Ч. Цэрэндагва:- Ганц боловсруулж ирсэн зүйлийг нь хэлэлцээд баталдаг биш, боловсруулалтын шатанд оролцдог механизм өнөөдөр байхгүй байгаа. Ийм учраас Бага хурлын юм уу, Их хурлын жинхэнэ бодлого парламентын бодлого боловсруулж байгаа зүйлд нь тусдаггүй. Ийм дутагдалтай байгаа. Энийг харгалзаад санхүүгийн төлөвлөгөөг Их хурлын холбогдох байнгын хороотой хамтран боловсруулж гэж оруулж болдоггүй юм болов уу.

Д. Пүрэв:- 25-6 дээр УИХ бол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлно гээд байгаа. Гэтэл энийг яаж тодорхойлох вэ гэхээр Засгийн газар энэ бодлогыг тодорхойлж, Их хурлаар батлуулна гэдэг логик энд байна гэж бодож байна. 25-6, 38-2, заалтууд хоорондоо авцалдаатай байна, авцалдаатай ч байх ёстой гэж бодож байна. Энэ дээр тэгж тусгасан гэж ойлгож байна. Харин энэ дээр юу байх ёстой вэ гэвэл Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд өөрийн Их хурлаас баталсан хэтийн чиглэлийн дагуу өөрөө бас бодлоготой байх ёстой. Тэрнээс зүгээр шууд үндсэн чиглэлийг аялдан дагах журмаар биш, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр байх ёстой. Нөгөө талаар Засгийн газар үүний анхны төслийг боловсруулахгүй бол харьцангуй УИХ амьдралын нарийн бүх юмыг мэдэхгүй, аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаа байнга буюу хамгийн их хувьсгалч байгаа газар чинь Засгийн газар шүү дээ. Салбар хоорондын уялдаа бол Засгийн газар барих ёстой. Шинжлэх ухаан, техникийн бодлого гэдгээ хамруулаад Их хурал хийх ёстой. Ийм бодлогыг эндээс хийж өгөхгүй бол болохгүй.. 6 дээр дахин боловсруулалт хийе.

Р. Гончигдорж:- 38-2-ыг хасъя. Тэр дотроо нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, шинжлэх ухаан, техникийн бодлого гэдгээ хамруулаад Засгийн газар боловсруулна гэдгийг хасъя гээд байгаа юм. Энэ дээр санал хураалт дахин явуулъя.

  • зөвшөөрсөн 9, 23.08 хувь,
  • татгалзсан 24, 61.54 хувь,
  • түдгэлзсэн 6, 15.38 хувь.

Алтангэрэл гишүүний цөөнх дээр санал хураая. 38-11-ын 1 дээр хянах, захирамжлах гэдгийг нэмэх саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 4, 16.67 хувь,
  • татгалзсан 27, 72.97 хувь,
  • түдгэлзсэн 6, 12.22 хувь.

Аюурзана гишүүн: Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ гэдэг дээр түрүүн олонх болсон Тэрнээс “удирдана гэдгийг хасаж “чиглүүлнэ” гэдгээр нь байлгая гэж байна. Удирдан чиглүүлнэ гэдэг дээр дахин санал хураая.

  • зөвшөөрсөн 23, 60.53 хувь,
  • татгалзсан 13, 34.21 хувь,
  • түдгэлзсэн 2, 5.26 хувь.

Л. Цог:- 46-1. Цөөнх байгаа. Дүрмийн гэдгийг авсан. Энд 2 субъект байгаа. Яам, тусгай газар, төрийн бусад байгууллага. Энд хуулиар зохицуулагдахгүй Засгийн газрын дэргэдэх байгууллага орж байгаа. Энийг давхар заахгүй бол болохгүй. Яам тусгай газрын бүтэц, зохион байгуулалтыг хуулиар, төрийн бусад байгууллагыг, өөрөөр хэлбэл Засгийн газрын дэргэдэх байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааг Засгийн газрын бусад шийдвэр гэж заж өгөх юм шиг байна Хаяж болохгүй. Дүрэм гэдэг нь тээглээд байна. Үндсэн хуульд дүрэм оруулж ирэхийг хасах шиг боллоо гэж бодож байна.

Б. Чимид:- Хавар түрүүчийн хэлэлцүүлгээр нэлээн сайн ярилцсан. Манайд яам, газар дүрэмгүй байгууллага. Өөрөөр хэлбэл, хийх ажил нь мэдэгдэхгүй байхад яам байгуулчихдаг. Яамны хийх ажил бол дүрмээр тодорхойлогддог. Дүрэмгүйгээр 1 ч байгууллага байгуулахгүй гэсэн санаа байгаа юм. Цогийн хэлдгээр Засгийн газрын бусад шийдвэрээр, улсын сургууль, заавал 1 дүрэм юм уу, хууль байж хийнэ, тогтоол өгч байж байгуулагдах ёстой. Энэ бол манай анх төр үүсэхэд байсан зарчим. Энхсайхан яамдын нэр, тоог л тавья гэдэг санал гаргасан. 40 он хүртэл яамдын нэртэй яаж байгаад нэр нь алга болоод, сүүлд нь дүрэм нь алга болоод, чухал гэж үзсэн газар яам байгуулаад, чухал хүн хүрээд ирвэл 1 яам байгуулаад, чухал хүн хүрээд ирвэл 1 яам байгуулж өгөөд гаргадаг систем их ноёрхсон. Тийм учраас дүрэмгүй байгууллага байгуулдгийг болимоор байна. Бид үйлдвэрийн газрыг заавал дүрмээ бүртгүүлж байж байгууллага болно гэчхээд улсын байгууллагыг болохоор дүрэмгүй байгуулж таарахгүй. Тэр нь ойлгомжгүй байгаа бол тодруулж хийе. Дүрэмтэй байж байгуулна, хуулийн дагуу зохих дүрэмтэй байж байгуулагдана ч гэдэг юм уу ингэж оруулъя. Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн бодлого гэдгийг дээд талд нь оруулъя гэж комисс үзэж байна.

Ч. Цэрэндагва:- Дүрмээр байгууллага байгуулагдана гэж байж болохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл аливаа байгууллагыг байгуулах нь хууль юм уу, ямар 1 шийдвэр байх ёстой. Шийдвэрт нь энэ байгууллагын үндсэн үүргийг зааж өгнө үү гэхээс биш, байгуулагдаагүй байхад дүрэм нь боловсруулагдаж байхыг би мэдэхгүй байна. Эхлээд байгуулах шийдвэр нь гарч байж, энэ шийдвэрт үндсэн үүрэг нь заагдаж байж сая байгуулагдсан хойноо дүрмээ боловсруулж батлуулдаг механизм байгаа. Байгууллага байхгүй байхад дүрэм нь гарч ирээд, дүрмийнхээ үндсэн дээр байгууллага нь бий болдог энэ механизмыг би мэдэхгүй байж болох юм. бодож байна. Яагаад гэвэл аливаа байгууллагыг байгуулах нь хууль юм уу, ямар 1 шийдвэр байх ёстой. Шийдвэрт нь энэ байгууллагын үндсэн үүргийг зааж өгнө үү гэхээс биш, байгуулагдаагүй байхад дүрэм нь боловсруулагдаж байхыг би мэдэхгүй байна. Эхлээд байгуулах шийдвэр нь гарч байж, энэ шийдвэрт үндсэн үүрэг нь заагдаж байж сая байгуулагдсан хойноо дүрмээ боловсруулж батлуулдаг механизм байгаа. Байгууллага байхгүй байхад дүрэм нь гарч ирээд, дүрмийнхээ үндсэн дээр байгууллага нь бий болдог энэ механизмыг би мэдэхгүй байж болох юм.

Р. Гончигдорж:- Тийм болгох гээд л.

Ч. Цэрэндагва:- Тийм болгоно гэдэг бол бүтэшгүй санаа гэж бодож байна.

Г. Зуунай:- 46 дээр, яамдыг хуулийн дагуу Бага хурал байгуулаад өгчихнө. Засгийн өөрийнхөө харьяа байгууллагыг яаж байгуулахыг Засгийн газрын хуульд л зааж өгөх нь зүйтэй. Түүнээс Үндсэн хууль, Их хурал яахыг тэнд заах хэрэггүй гэсэн ойлголттой байна. Яагаад гэвэл Засгийн газрын дотоод хэрэг байна.


Б. Чимид:- Үндсэн хуульд гарчиг байхгүй 2 зүйл байна. Бусад орны Үндсэн хуульд гарчиг байдаг. Государствой администрация гэдэг. Мөн төрийн алба гэсэн гарчиг буюу бүлэг байдаг. Энэ маань төрийн аппарат буюу Засгийн газрын аппаратын системд багтдаг. Хамгийн сүүлийн Намбийн хульд ч байна. Бид удирдлагын систем манайд замбараагүй болсон. 1922 онд орон нутгийн захиргаа байгуулан хошууны тамгын газрын цэргийн хэлтсийг байгуулахдаа Засгийн газар дүрмийг нь баталсан. Тэр дүрэм нь архивд байж байгаа. Юу хийх ямар аппараттай байх, ямар эрх үүрэгтэй байхыг нь мэдэхгүй байж 1 байгууллага байгуулчихдаг байгууллага зэрэгцдэг, төрийн удирдлагын функц хийдэг ийм юмнаас гарах гээд байгаа хэрэг. Тийм учраас уг нь Засгийн газрын өөрийнхөө харьяанд авто замын ч юм уу, эсвэл агаарын тээврийн ч юм уу, ийм байгууллага байгуулах гэвэл дүрмийг нь боловсруулаад, зохион байгуулалтын бүтцийг нь тогтоож, орон тоог төлөвлөн, цалин фондыг төлөвлөөд салбар нэгжийг нь тодорхойлоод сая оруулж ирэх ёстой. Энэ бол ганцхан Их хурлаас байгуулах байгууллагыг ярих гээд байгаа юм биш. Аймгийн, хошууны тамгын газарт боловсролын хэлтэс байна гэж бодъё. Тэгвэл 18 аймагт боловсролын хэлтэс байх бол бид Засгийн газрын эрх биш, дүрэмтэй юм уу, үгүй юу. Юу хийх юм, аймгууд адил байна уу, онцлог байна уу гэдгийг мэдэж байж байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл боловсруулж байж байгуулах тухай л яриад байгаа хэрэгтэй шүү дээ. Зүгээр нэг хэдэн хэрэгтэй гэсэн хүний саналаар юм байгуулчхаад цаашаа дүрэм боловсруул гэж хөөгөөд байдаг. Гадаад яам дүрэмгүй байж байгаад саяхан дүрэмтэй болсон.

Улсын аюулаас хамгаалах яаманд 1924 оны дүрэм бий. 60 хэдэн онд ажлын заавар баталсан. Ийм учраас үгээ оноогүй байж магадгүй, ямар ч гэсэн эрх хэмжээ нь тодорхойлогдоогүй эрх зүйн үндэс байхгүй байгууллага байвал бид үндсэн хуулийн бус байгууллага байна гэж үзэх ёстой. Гэхдээ бүх байгууллага биш, зөвхөн төрийн албан газрыг яриад байна шүү дээ. Энэ чинь том асуудал шүү дээ. Аймгийн байгууллага Үндсэн хуулийн байгууллага байх ёстой. Өөрөө удирдах ёсны байгууллагыг өөрсдөө мэдэг.

Р. Гончигдорж:- “дүрмийнхээ” гэдэг үгийг хасаж, хуулийн дагуу болгоод байгаа. Хуулийн дагуу байгуулна гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 16, 40 хувь,
  • татгалзсан 21, 52.50 хувь,
  • түдгэлзсэн 3, 7.50 хувь.

Гү. Лхагважав:- Хуулийн дагуу гэхээр тэр байгуулдаг нөхдүүд ч гэсэн дэргэдэх байгууллагууд ч гэсэн заавал хуулийн дагуу гэхээр тэр байгуулдаг нөхдүүд ч гэсэн дэргэдэх байгууллагууд ч гэсэн заавал хуулийн дагуу байгуулагдах ёстой. Дүрэм гэдэг бол үнэхээр жижгэрээд байна. Үндсэн хуульд дүрэм гэж заавал заахгүй Тэрнээс дүрэмгүй байгууллага түмийг байгуулаад өг гэж гуйж байгаа юм байхгүй шүү дээ.

Р. Гончигдорж:- Хасъя гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураая /”дүрмийнхээ” гэдгийг хасах/.

  • зөвшөөрсөн 24, 57.14 хувь,
  • татгалзсан 16, 38.10 хувь,
  • түдгэлзсэн 2, 4.76 хувь.

Монгол улсын яам, төрийн бусад албан газар нь хуулийн дагуу байгуулагдана гэж боллоо.

Б. Чимид:- Яаж хуулийн дагуу байгуулах юм бэ? Ерөөсөө Их хурлаас байгуулах байгууллага гээд ойлгоод байна шүү дээ. Манай улсын байгууллагууд чинь Үндсэн хуульд ганц өгүүлбэр байж болдоггүй юм уу? Энэ дотор хүчний тухай байгаа, Их хурлын, ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай байгаа, тэгээд бусад улсынхаа албан газрыг яах гээд байгаа юм бэ?

Л.Цог:- Төрийн байгууллагын хувьд Үндсэн хуульд орохгүй бол болохгүй байна л даа.

Б. Чимид:- Одоо бид Усны аж ахуйн яам байгуулсангүй. Усны аж ахуйн яамны тухай хууль гаргаж байж байгуулна шүү. Өөр юмгүй шүү.

Гү. Лхагважав:-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль гаргасан. Тэр чинь юу юм бэ?

Б. Чимид:- Их хурлаас хууль гаргах юм яриад байх юм.

Гү. Лхагважав:- Намар бид Их хурлаас хэчнээн байгууллага байгуулахдаа ямар дүрмийг эхэлж бариад, дараа нь хуулиа гаргах юм бэ?

Р. Гончигдорж:- 46-3 дахь хэсгийг шилжүүлэх тухай санал гаргасан. Байрлал нь энэ дээр байх нь зүйтэй юм гэдэг дээр саналаа хураая. Урагшаа шилжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 19, 47.50 хувь,
  • татгалзсан 19, 47.50 хувь,
  • түдгэлзсэн 2.

Д. Жанцан:- Төрийн албан хаагчдын ажиллах эдийн засаг эрх зүйн баталгааг хуулиар тогтооно гэж оруулъя гэсэн саналтай байна.

Р. Гончигдорж:- Хуулиар тогтооно гэдэг маань эцсийн эцэст тэдний эрх зүйн баталгааг л бий болгож байгаа асуудал шүү дээ. Жанцангийн саналын эрх зүйн гэсэн үг нэмж байгаа дээр санал хураая.

  •  зөвшөөрсөн 15 , 36.59 хувь,
  • татгалзсан 24, 58.54 хувь,
  • түдгэлзсэн 2, 4.88 хувь.

Ц. Элбэгдорж:- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдийг, ерөнхий сайдыг ч томилоход санал өгч оролцож байгаа. Энд итгэл илэрхийлэхгүй байх асуудлыг УБХ дээр сөхөж тавьж санал илэрхийлэх эрхтэй байх ёстой. Энэ асуудлыг энд тусгаж өгье. 15 хүнээр орлоо. Гэхдээ энийг УИХ-ын гишүүн эдэлдэг байх ёстой. Заавал оруулж байх албагүй, нэгэнт итгэл хүлээж байна гэсэн учраас саналыг нь хураадаг, хураагаад энэ ретинкийг үргэлж Засгийн газарт харуулж байдаг байх ёстой.

Р. Гончигдорж:- Их хурлын аливаа гишүүн Засгийн газрыг огцруулах тухай Засгийн газрын аль нэг гишүүнийг огцруулах, ерөнхий сайдыг огцруулах тухай санал оруулж Их хуралд хэлэлцүүлэх эрхтэй гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 22, 51.16 хувь,
  • татгалзсан 18, 41.86 хувь,
  • түдгэлзсэн 3, 6.98 хувь.

М. Энхсайхан:- Нэг асуудал дээр анхаарахгүй бол болохгүй байна. Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн бүрээс тавьж болохгүй. Сая тэгж шийдүүлсэн нь буруу. Тийм учраас энэ дээр дахин санал хурааж өгөөч гэдгийг цөөнх болж хүсэж байна.

С. Баяр:- Аргументаа шийдсэний дараа хураалгахгүй бол болохгүй. Цөөнхийн хувьд саналаа хэлье. Энэ заалт орох нь бидэнд үнэхээр Засгийн газраа байн байн өндөлзүүлээд зовлонтой юм шиг санагдаж байгаа. Гэхдээ энд орж байгаа заалтууд маань ерөнхийлөгчийг огцруулах тэр айхтар болзлуудаа тавьснаараа тэр хүнийг огцруулах гэж байгаа юм биш, ийм Үндсэн хуулийн хүрээ байна гэдэг маань ерөнхийлөгч өөрөө тэр хүрээнд багтаж ажиллах итгэл, найдвар, үндэслэлийг бий болгож байгаа юм. Түүнтэй адилхан УИХ-ын гишүүн аливаа Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг тавина гэдэг маань огцруулаад унана гэсэн үг биш. Ямар ч гэсэн Засгийн газар нь парламентынхаа өмнө 1 гишүүний өмнө ч гэсэн хариуцлага хүлээж байна гэдэг, бидний яриад байгаа парламентын тогтолцооны бас нэг гол зүйл юм. Огцруулчих нь гэсэн үг биш, огцруулах рамыг нь хийж өгнө гэдэг бол Засгийн газрын гишүүн бүгдийг нь зуулгачихдаа та нараас цөмөөс нь айна гэсэн үг биш, 1 ч гэсэн гишүүн огцруулах асуудлыг тавьж болно гэсэн үг. Зөвхөн асуудал тавьж болно гэсэн үг.

Р. Гончигдорж:- Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 24, 58.54 хувь,
  • татгалзсан 17, 41.46 хувь,
  • түдгэлзсэн 0, 0 хувь.

М. Энхсайхан:- Их хурлын гишүүн бүр огцруулах тухай асуудал тавих нь үнэхээр алдаа.. Засгийн газарт шахалт үзүүлэх сайхан хэрэгсэл бол огцруулах тухай асуудал. Энэ хэрэгслийг хүн бүрд өгнө гэдэг бол өөрөө энэ хэрэгслээ ашиглаж чадахгүй байдалд хүрнэ. Өөрөө огцордог, энэ асуудлыг тавьдаг механизм, өөрөө таралт шахалтын механизм болж хувирч чадахгүй. Энэ бол сүүлдээ бухимдсан хүн болгоны л ажиллагаа болж хувирах байх. Юмыг үндэслэлтэй тавьдаг, механизм нь өөрөө яг шахалт болж өгдөг байх хэрэгтэй.

Ц. Элбэгдорж:- Нөгөө талд нь ийм 1 аргумент байгаа юм. Засгийн газарт олонх болсон нам нь, Засгийн газраа байгуулна гэж байгаа. Тэр намын гишүүд дотроос хэн нь ч Засгийн газраа огцруулъя гэж хэлэхгүй нь лавтай. Тэгэхээр нөгөө талд нь байгаа цөөнхийг авсан намын гишүүд дотроосоо эрхийг ингэдэг байж болно. Заавал Засгийн газрыг огцруулна гэсэн үг биш. Сарын өмнө Засгийн газрын 1 гишүүн санал хураалгахад 84 байсан бол сарын дараа хурааж үзэхэд 65 болсон байна гэж бодъё. Тэгвэл Засгийн газар эндээс юм санана. Заавал Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь биш, 1 гишүүний асуудлыг ч тавьж болно, зүгээр 1 санал тавьдаг. Тэнд нэгэнт Засгийн газрыг байгуулсан нам нь парламент дээр олонх болж байгаа учраас тэр гишүүний санал цаашаа явах магадлал их багатай.

С. Баяр:- Нэмж хэлье. Бидний өнөөгийн практикаас аваад үзвэл бидэнд тийм механизм үнэхээр дутагдаж байгаа юм шиг. Магадгүй, гишүүн Энхсайханы хэлж байгаад үнэхээр ор үндэс байгаа юм. Гэхдээ тэр гишүүн зөвхөн санал оруулна шүү дээ. Утгагүй, үндэслэлгүй юм бол цаад парламент нь өөрсдийн толгойтой улсууд, үндэслэл байхгүй байна, наадхыг чинь ярихгүй гээд л гүйцээ. Үнэхээр ноцтой юм байвал энэ ч нээрэн юм байна, ярих шаардлагатай юм байна гээд асуудлыг хэлэлцээд явна шүү дээ.

М. Энхсайхан:- Баяр дарга аа? Хамгийн гол нь бид өнөөдөр шилжилтийн, бидний өснө хямрал байгаа. Тэрийг сайн бодвол энд өөрөө хэрэгсэл гэдэг юмаа алдаж магадгүй. Асуудлыг үндэстэй тавья гэвэл бид нарын оруулсан 15 хүнийг амархан цуглуулна. Тэгж байгаад асуудлаас тавиад, олон түмэн тэрийг хүчтэй ойлгож харна. Одоо бид хямралтай, би ирэх парламентад орж ирэх гэхэд мөн адилхан бид нар шиг бухимдсан улсууд байгаа. Яг энэ момент дээр би энэ хэрэгслийг зөв ашиглана гэж бодохгүй байна гэжээ.

Холбоотой мэдээ