Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 13:23:33

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг Өмнөговь аймгийн хэмжээнд эхлүүлээд байна. Тус аян аймгийн 15 сумын хэмжээнд 8 дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм.

8 дугаар сарын 8-ны байдлаар 873 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнээс цусан суулгалт өвчний 64 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь улсын хэмжээнд тархалт өндөртэй аймагт орж байгаа ажээ. Тиймээс байгуулга бүр 1 сарын аяны хүрээнд үр дүнтэй ажил төлөвлөн хамтран ажиллах шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ