Бразил тулгууртай харайлтаар "Рио-2016"-гаас хоёр дахь алтан медалиа авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-16 13:06:51

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Бразилын Тиаго Браз да Силва Риогийн Олимпын эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд 6.03 м дээгүүр харайн алтан медаль хүртэж, Олимпын дээд амжилт тогтоолоо.

Тэрбээр эхний оролдлогоороо 6.03 м дээгүүр харайж чадаагүй боловч хоёр  дахь оролдлого нь амжилттай болсноор Бразилд “Рио-2016”-гаас хоёр дахь алтан медалийг авчирч чадсан байна.

Олимпын аварга ярилцлага өгөхдөө “гайхамшигтай. Би өөртөө итгэж чадахгүй байна. Анх удаагаа 6 м дээгүүр харайлаа. Намайг алтан медаль аваасай гэж манай улсын ард түмэн бүгд хүсч байсан” гэжээ.

Харин энэ төрөлд "Лондон-2012"-ын аварга Францын тамирчин Рено Лавиллени 5.98 м-ийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Америкийн Сэм Кендрикс 5.85 м-ийн амжилтаар хүрэл медаль хүртсэн.

Г.Доржханд

Холбоотой мэдээ