Гуантанамогийн шоронгоос 15 хоригдлыг шилжүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-16 12:11:57

ВАШИНГТОН. /Sputnik/. Кубын Гуантанамогийн булан дахь Америкийн Тэнгисийн цэргийн баазын шоронгоос 15 хоригдлыг Арабын Нэгдсэн Эмирт Улс руу даваа гарагт шилжүүлсэн гэж АНУ-ын БХЯ мэдэгдлээ. Барак Обама ерөнхийлөгч болсноос хойш тус шоронгоос хамгийн олон хоригдлыг шилжүүлсэн нь энэ юм.

Пентагоны мэдэгдсэнээр, 12 йемен болон 3 афган хоригдлыг шилжүүлснээр одоо тус шоронд 61 хоригдол үлджээ.

Гуантанамогийн шоронг 2002 онд  “Аль-Каида” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг АНУ Афганистанд явуулж эхэлсний дараа терроризмд сэжиглэн гуравдагч оронд баривчилсан хүмүүсийг хорих зорилгоор Ерөнхийлөгч асан Жорж Бушийн засаг захиргааны үед байгуулсан юм. Тус шоронд хоригдож байгаа хүмүүсийн олонхыг шүүж, ял оноогоогүй боловч маш аюултай хоригдлууд гэдэг шалтгаанаар 10 гаруй жил хориод байна.

Обама ерөнхийлөгчийн суудлаас буухаасаа өмнө тус шоронг хаах хүсэлтэй байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ