М.Нандин-Эрдэнэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-26 18:19:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Босни Герцеговини улсын Сараево хотод 8 дугаар сарын 24-28-нд болж буй жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байна.


Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ оны өсвөр үеийнхний Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.


М.Нандин-Эрдэнэ таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай даваанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсжээ. Сонирхуулахад, тэрбээр Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.


Өсвөр үеийн ДАШТ-д оролцож буй Монголын бөхчүүд:

Хөвгүүд

50 кг: Ч.Төгөлдөр

55 кг: Ж.Энхсайхан

60 кг: М.Анар

66 кг: Б.Бат-Эрдэнэ

73 кг: Б.Шинэтулга

81 кг: Б.Гансүх

-90 кг: А.Энхбаяр

+90 кг: Т.Мөнгөн-Эрдэнэ

+90 кг:О.Гэрэлтбаяр


Охид

44 кг: Ж.Энхбулаг

48 кг: Ж.Анударь

48 кг: М.Нандин-Эрдэнэ

52 кг: Т.Ариунзаяа

57 кг: Г.Мөнхтуяа

63 кг: Д.Есүй

+70 кг: Б.Ням-Эрдэнэ

Холбоотой мэдээ