Энди Мюррей Олимпын хошой аварга боллоо

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-15 09:38:08

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Их Британийн тамирчин Энди Мюррей Олимпын наадмын талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр удаа түрүүлсэн анхны теннисчин боллоо.

Өдгөө 29 настай Мюррей “Рио-2016”-гийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Аргентины теннисчин Хуан Мартин дель Потро-г 7:5, 4:6, 6:2 болон 7:5 оноогоор  хожин алтан медаль хүртсэн байна.

 “Лондон-2012”-ын аварга тэрбээр Риогийн Олимп эхлэхээс таван долоо хоногийн өмнө хоёр дахь Уимблдондоо түрүүлсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ