Венецийн олон улсын кино наадамд “Есдүгээр сарын цас” киногоор оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-08-22 11:04:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 1932 оны 8-р сараас хойш жил бүр зохион байгуулж буй Венецийн олон улсын 79 дэх кино наадамд Монголын кино урлагийн зөвлөл оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.


Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-нд болох тус наадамд Кино урлагийн зөвлөлийн төлөөллөөс гадна “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор “ORRIZONTI” олон улсын кино шалгаруулалтын уралдаант хэсэгт шалгараад буй найруулагч П.Лхагвадулам Монгол Улсаа төлөөлөн оролцох юм

Кино урлагийн зөвлөл Венецийн олон улсын 79 дэх кино наадамд оролцохдоо Кино урлагийг дэмжих тухай хуулийг олон улсад таниулах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрийг мэдээлэх, гаднын улс орны кино бүтээгчид болон зөвлөлүүдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ