Боловсролын салбарт орон нутгийн төсвийн 51,4 хувийг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭнэ оны эхний 7 сард Архангай аймгийн орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 34469,7 сая төгрөг байна гэж төрийн сангаас мэдээллээ.
Нийт зарлагаас цалин хөлсөнд 50, НДШ-д зургаан, бараа үйлчилгээ болон бусад зардалд 44 хувийг тус тус зарцуулжээ.
Эдийн засгийн салбараар харвал, боловсролын салбарт 51,4, нийт ерөнхий үйлчилгээнд 38,5, эрүүл мэндийн салбарт 9,3 хувийг зарцуулсан тооцоо гарчээ.
Архангай аймаг Л.Булган
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    