164 төгсөгч багшлах эрхийн шалгалт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
dotood_editor@montsame.mn
2016-08-15 07:44:54

Цэцэрлэг хотноо Архангайн багшийн сургууль дээр 164 төгсөгч багшаар ажиллах эрх олгох шалгалт өглөө. Шалгалтыг Монгол Улсын багшийн мэргэжил дээшлүүлэх институтын боловсруулсан материалаар авлаа гэж аймгийн БСГ-ын сургалт- судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Энхтайван хэллээ.

Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу БМДИ-ээс журам гаргаж жил бүр III ба VIII сард багшаар ажиллах эрх олгох шалгалтыг авдаг болжээ.  Ингэснээр, багшид байх ерөнхий шаардлагыг хангуулах, багшлах ур чадварыг дээшлүүлэн чанаржуулах аж.

Шалгалт өгч байгаа хүмүүс сэдвээ онлайнаар БМДИ-д явуулдаг байна. Энэ жилийн онцлог нь эссэг гараар бичиж, материалыг шалгалт авч байгаа мэргэжилтнүүд тусгай саванд хийж лацдан БМДИ-д явуулжээ.

Шалгалтын дүн ажлын таван өдрийн дараа гарах бөгөөд шалгаруулагч өөрийн нууц кодыг хийгээд онлайнаар дүнгээ харах  боломжтой юм байна.

                

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ