Шинэжинст суманд 38.9 хэм хүрч халжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд агаарын үнэмлэхүй их температур өнгөрсөн 7 дугаар сард +38.9 хэм хүрч халжээ.
Харин үнэмлэхүй
бага температур Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -4.0 хэм хүрснийг Үндэсний статистикийн хороо
мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ оны 7 дугаар сард орсон хамгийн их хур
тунадасны нийлбэр хэмжээ Хөвсгөл аймгийн Тариалан суманд 153.9 мм болжээ. Дундговь аймгийн Мандалговь,
Мандах сумдад салхины их хурд 31
м/с-д хүрсэн аж.