Хүүхдийн мөнгийг 22-нд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламжийг 15-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас энэ сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад үйлчилгээний хуваарийг мэдээллээ. Наймдугаар сарын 15 болон 25-нд нийгмийн халамжийн тэтгэвэр олгоно.
Мөн 15 болон 25-нд нийгмийн
халамжийн асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт, тусламжийг үзүүлнэ. Онцгой
тохиолдлын мөнгөн тэтгэмжийг энэ сарын 15-нд олгоно. Амьжиргааг дэмжих мөнгөн
тэтгэмжийг 15 болон 25-нд олгоно.
Алдар цолтон, ахмад
настанд олгох хөнгөлөлт, тусламжийг энэ сарын 25-нд үзүүлэх нь. Харин ахмад
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгох хөнгөлөлт, тусламжийг мөн 15 болон
25-нд үзүүлнэ.
- Эцэг эх, олон хүүхэдтэй
өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 18-нд,
- Хүүхдийн мөнгөн
хуримтлалыг 22-нд,
- Ахмадуудад үзүүлэх “Насны
хишиг”-ийг 25-нд,
- Эхийн алдар, одонгийн
мөнгөн тусламжийг мөн 25-нд,
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийг үйлчилгээг 15-нд олгох хуваарь тус тус гарчээ.