Судалбар зургийн үзэсгэлэнд 60 гаруй бүтээлийг дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-08-12 10:11:23

"Этюд-2016” судалбар зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэн нь байгаль дээр хийсэн судалбар зургуудаас бүрдэх бөгөөд тухайн үеийн байгалийн агшин, уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, чадварыг онцлон харуулснаараа онцлогтой юм. Судалбар зургийн үзэсгэлэнг жил бүрийн 8-р сард зохион байгуулдаг уламжлалтай аж. Үзэсгэлэнд нас, насны уран бүтээлчдийн  60 орчим судалбар зургуудыг дэлгэсэн бөгөөд үүнээс Монгол орны үзэсгэлэнт байгалийг уран бүтээлч бүр өөр, өөрийн дүрслэлээр зурсныг харах боломжтой юм.  Судалбар зургийн үзэсгэлэн нийт 14 хоног олны хүртээл болох аж.

М.Үүрийнтуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ