Яруу найрагчийн алдрыг мөнхжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 18:03:46

М.Зайсановын нэрэмжит бүрэн дунд сургуулийн номын санг тус сумын уугуул нэрт яруу найрагч, зохиолч агсан Халаубайн Даянгийн (1940-1992)   нэрэмжит болгов.

Сургуулийн номын санг тохижуулах, номын фондыг нэмэгдүүлэх ажлыг Х.Даянгийн үр хүүхэд, төрөл төрөгсөд хийж гүйцэтгэлээ. Х.Даянгийн нэрэмжит номын сангийн нээлт өнөөдөр болов. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Х.Дармен, аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей сумын ИТХ-ын дарга Н.Айдолда, Засаг дарга Ж.Сламбол болон зохиолчын үр хүүхэд, төрөл төрөгсөд, сургуулийн багш сурагчид оролцов.

Яруу найрагч Х.Даян 1955 оноос анхны шүлгээ сонинд нийтлүүлэн, яруу найргийн таван ном хэвлүүлэн гаргасны нэг нь «Гүлсим» нь монгол хэл дээр хэвлэгдсэн, МЗЭ-ийн зургаан их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Мөн тэрбээр 1963 онд Алматын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд, хөдөлмөрийн гараагаа аймгийн «Жана өмир» сонины эрхлэгч бөгөөд хэвлэх үйлдвэрийн даргаас эхлээд насан туршдаа сонин, сэтгүүлд ажилласан олны танил сэтгүүлч байжээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд