АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-11 18:00:46

Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо энэ сарын 25-нд зарлан хуралдуулах болжээ.

Уг хуралдаанаар АН-ын дараагийн даргыг сонгож томилох бөгөөд намын шинэчлэл, бүтцийн талаар хэлэлцэх юм. АН-ын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа. Гэхдээ ҮЗХ-ны хуралдаанаар жинхлэх эсэхийг хэлэлцэх аж.

Тус намын хэсэг залуус АН-ын "Шинэчлэл" санаачлагыг гаргасныг намын удирдлага нь дэмжиж, ЕНБД Л.Эрхэмбаярын тушаалаар шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг П.Галиндэв ахалж, нарийн бичгийн даргаар Ө.Шижир, С.Дэмчиг, Ж.Ганхуяг, Ш.Отгон-Өлзий, П.Нүрзэд, Ж.Эрдэнэцогт нарын 17 гишүүн ажиллах болсон юм. Уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ҮЗХ-ны хуралдаанд танилцуулах бололтой.

Н.Туяа

Холбоотой мэдээ