Саран дээрээс ус хайх VIPER төхөөрөмжийг хөөргөх хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-07-20 16:11:50

ВАШИНГТОН. /The Verge/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг саран дээрээс ус хайх зорилгоор бүтээсэн VIPER өөрөө явагч төхөөрөмжийг хөөргөх хугацааг 2024 оны 11 дүгээр сар хүртэл хойшлуулжээ. 


VIPER-ыг 2023 оны 11 дүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байсан боловч төхөөрөмжийг сар луу хүргэх буугч модулийг туршихын тулд нэг жилээр хойшлуулахаар шийджээ. Өөрөө явагч төхөөрөмжийг хөөргөх хугацаа хойшилсон хэдий ч NASA энэ жил VIPER-ийн өөр хувилбаруудыг арилжааны хоёр буугч төхөөрөмжөөр сар луу илгээхээр төлөвлөж байна. Тэдгээрийн нэгийг “Intuitive Machines”, харин “Peregrine” нэртэй хоёр дахь буугчийг “Astrobotic” компани бүтээжээ.


VIPER бол сар луу хүмүүсийг илгээх зорилготой NASA-гийн “Artemis” хөтөлбөрийн чухал хэсэг юм. Тусгай дугуй, шинжлэх ухааны багаж хэрэгсэл, өрөмдлөгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг аппаратыг саран дээрх усны тархалтын талаарх мэдээллийг олж авахын тулд гадаргуугаас нь мөс хайж олох зорилгоор бүтээсэн байна.

Холбоотой мэдээ