ГОВЬ-АЛТАЙ: Цэц мэргэнээ сорьсон харваачдаас 9 цолтон төрлөө

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-12 11:35:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Аймгийн мэргэн 2, Гарамгай харваач 2, Гоц харваач 2, Онч харваач 1, Тод харваач 2 нийт 9 цолтон төрлөө.

Баяр наадмын үндэсний сурын харвааны хүүхдийн харваанд 42, насанд хүрэгчдийн төрөлд Дэлгэр, Дарив, Эрдэнэ, Халиун, Шарга, Есөнбулаг сумуудаас 74 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. 

Сурын харвааны эрэгтэй төрөлд: 

1. Жаргалан сумын харьяат Спортын мастер, “Хантайшир зурхай”, АПУ трейдинг компанийн харваач С.Сүрэнжав /Аймгийн мэргэн цолны болзол хангасан/ 

2. Эрдэнэ сумын харьяат Сумын мэргэн, “Мэргэн зэв” клубын харваач М.Нямтулга /Аймгийн гарамгай харваач цолны болзол хангасан/

3. Шарга сумын харьяат Спортын дэд мастер, “Хантайшир зурхай” клубын харваач Д.Дүүрэнбаяр /Аймгийн гоц харваач цолны болзол хангасан/

4. Эрдэнэ сумын харъяат Спортын мастер, “Хантайшир зурхай” клубын харваач Ж.Олонбаяр /Аймгийн онч харваач цолны болзол хангасан/

5. Баян-Уул сумын сумын харъяат, Сумын мэргэн Ч.Түвшинжаргал /Аймгийн тод харваач цолны болзол хангасан/

Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд: 

1. Жаргалан сумын харъяат Спортын дэд мастер, "Засагт хан” клубын харваач, Сумын мэргэн Р.Хишигжаргал /Аймгийн мэргэн цолны болзол хангасан/

2. Есөнбулаг сумын харъяат Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Засагт хан” клуб, Аймгийн гоц харваач М.Мөнхцэцэг /Аймгийн гарамгай харваач цолны болзол хангасан/

3. Эрдэнэ сумын харьяат, Спортын дэд мастер, “Хантайшир зурхай” “ENSURE” төслийн харваач, Сумын мэргэн Г.Пунсалдулам /Аймгийн гоц харваач цолны болзол хангасан/

4. Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир зурхай” “ENSURE” төслийн харваач, Аймгийн мэргэн Э.Цэцэгмаа

5. Төв аймгийн бүрэн сумын уугуул Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат “Хантайшир зурхай” клубын харваач, сумын мэргэн Ч.Бямбасүрэн /Аймгийн тод харваач цолны болзол хангасан/ нар шалгарлаа.


Холбоотой мэдээ