М.Анхцэцэг наймдугаар байрт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 08:30:09

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээнд хүч үзсэн залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ М.Анхцэцэг наймдугаар байрт шалгарлаа.

Уг жинд шилдэг 10 тамирчин медалийн төлөө өрсөлдсөн. Тэмцээнийг БНХАУ-ын Сян Янмей тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо. БНКазУ-ын Жазира Жаппаркул мөнгөн медаль хүртсэн бол Египтийн тамирчин Сара Ахмед хүрэл медалийн эзэн болов.

М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 237 кг-ыг өргөсөн Монголын тамирчдын түүхэнд байгаагүй өндөр амжилт боллоо. Тэрбээр 18 настай бөгөөд 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д VIII байр эзэлсэн. Энэ онд Азийн аваргаас алтан медаль, залуучуудын ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ