Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар ялалт байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 08:22:16

Зуны олимпийн XXXI наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар Кенийн тамирчин Бенсон Гичару Нжангирутай эхний тулаанаа хийж, ялалт байгуулав.

Э.Цэндбаатар Африкийн аварга Бенсон Байчаруг гурван үеийн туршид  илт давуугаар буулган авснаар шөвгийн 16-д шалгарлаа.

Мөн өдөр боксын 64 кг-ын жинд Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай тулалдаж, ялалт байгуулав. Түүний дараагийн өрсөлдөгч 2015 оны дэлхийн аварга ОХУ-ын Виталий Данайцев юм. Тэдний тулаан наймдугаар сарын 14-ний өдөр болно.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ