ОРХОН: Энэ сарын 10, 11-нд Эрдэнэт хот Үндэсний баяр наадмаа тэмдэглэнэ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-06 16:53:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 101 жилийн ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 46 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр баяр наадам зохион байгуулах хороо, салбар комиссын бүрэлдэхүүн хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. 

Баяр наадмын нээлт энэ сарын 10-ны өдрийн 11.00 цагаас Наадмын талбайд эхлэх бол 10.00 цагаас А.Амарын талбайд Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал болно. Түүнчлэн баяр наадмыг тохиолдуулан төрийн дээд одон, медаль, аймаг орон нутгийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 7-ны өдрөөс эхэлнэ. 

Баяр наадмаар нийт  600 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажил 50 орчим хувьтай байгаа бөгөөд иргэдэд чирэгдэлгүй, аливаа зохион байгуулалтын алдаа дутагдалгүйгээр байгуулахаар ажиллаж байна.

Наадмын өдрүүдээр Цагдаа, Онцгой байдлын газар, Түргэн тусламж байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахаас гадна Хот тохижуулах газрын 190 гаруй ажилчид ажиллана. Эдгээр тусгай салбарын албан хаагчдаас гадна 200 гаруй төрийн албан хаагч ажиллана.

Энэ жил аймгийн ИТХ-ын хуралдаанаас наадмын төсвийг 270 сая төгрөг байхаар баталсан. Үүнээс 70 орчим сая төгрөгийг эдгээр албан хаагчдын цалин болон соёл урлагийн тоглолтод оролцсон уран бүтээлчдэд олгохоор шийдвэрлэсэн байна. 



Холбоотой мэдээ