БНСУ, Вьетнам улсууд хоёр талын худалдааг 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-06 15:34:48

ХАНОЙ. /Reuters/. Вьетнам, Өмнөд Солонгос улсууд худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлж, одоо байгаа хоёр орны худалдааны хэмжээ болох 78 тэрбум ам.долларыг 100 тэрбум ам.долларт хүргэх, цаашлаад 2030 он гэхэд 150 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.


Вьетнамын Засгийн газраас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, мягмар гаргийн орой хоёр орны Ерөнхий сайд нар утсаар ярих үеэрээ дээрх худалдааны зорилтуудын талаар тохиролцоонд хүрчээ.


БНСУ нь Вьетнамын эдийн засгийн чухал түнш бөгөөд Вьетнам дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр юм.


Samsung Electronics бол ЗӨА дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч юм.


Мөн хоёр улсын удирдагчид хоёр талын худалдааны зөрүүг багасгах арга замыг эрэлхийлэхээр тохиролцсон гэж мэдэгдэлд дурдсан байна.


Вьетнамын Гаалийн газрын статистик мэдээллээр, тус улсын БНСУ-тай хийсэн худалдааны алдагдал өнгөрсөн онд 34 тэрбум ам.доллар байжээ.


Өмнөд Солонгосоос импортолдог гол бүтээгдэхүүнд электрон бараа, машин механизм, метал, хуванцар, нэхмэл эдлэл, түлш зэрэг бүтээгдэхүүн багтдаг аж.     

Холбоотой мэдээ