СҮХБААТАР: Маргааш зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-06 14:20:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 5-нд нутгийн төв болон хойд хэсгээр, өнгөрсөн шөнө ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Нийлбэр тунадасны хэмжээгээр Баруун-Урт, Түмэнцогт суманд хамгийн их буюу 19- 29 мм, бусад сумаар 4-13 мм бороо орсон гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Мөн 7 дугаар сарын 7-нд зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Энэ үеэр ихэнх хугацаанд секундэд 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэАгаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна гэж мэдээллээ.

Хоёр өдрийн борооны улмаас учирсан ноцтой хохирол байхгүй ч зарим гэр хороолол болон орон сууцны хорооллын гудамж, зам талбайд түр зуур их хэмжээний ус буусан байна.

 

Холбоотой мэдээ