Шүүлтүүрийн системд асуудал гарсны улмаас ус ногоон өнгөтэй болжээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-10 15:00:35

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Риогийн Олимпын усанд сэлэлт, шумбалтын тэмцээнүүд болж байгаа усан сангийн усны өнгө ус цэвэршүүлэх системд асуудал гарсны улмаас ногоон болсон гэж Олимп зохион байгуулагчид “TASS” агенгтлагт мэдэгджээ.

Шүүлтүүрүүд усыг хангалттай шүүж, цэвэршүүлж чадахгүй байгаагийн улмаас усан сангийн усны өнгө өөрчлөгдсөн байна.

Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх нь өнөө хэр нь тодорхойгүй байна.

Риогийн Олимпын наадам энэ сарын 21-нд өндөрлөнө.

Г.Доржханд

Холбоотой мэдээ