ЗАВХАН: 19 сумын цэцэрлэгийн гадна талбайн тохижилтод хөрөнгө оруулалт хийв

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-06 14:10:21

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 19 цэцэрлэгт 308.6 сая төгрөгийн гадна талбайн тоглоомууд болон тохижилтод зориулан хөрөнгө оруулалт хийжээ.

Хөдөө орон нутгийн сумдын цэцэрлэг, сургуулийн чанар, орчныг сайжруулах. хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, таатай орчныг бүрдүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хийж байгаа. Тэгвэл энэ удаад улсын төсвийн 308.6 сая төгрөгийн санхүүжилтээр Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл сумын IV, VI цэцэрлэгт. Мөн Их- Уул сумын I, Завханмандал, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумын цэцэрлэгүүд болон Улиастай сумын I, VI, IX цэцэрлэгт гадна талбайн тохижилтын тоног төхөөрөмж, тоглоомууд хүргэгдлээ.

Эдгээр тоглоомуудыг "АРКОСИС" ХХК Боловсрол Шинжлэх Ухааны яамны энэ оны 25/2 дугаартай гэрээний дагуу нийлүүллээ. 19 сумын цэцэрлэгүүд Улиастайд ирж тоног төхөөрөмж, гадна талбайн тоглоомуудаа хүлээн авлаа. Ийнхүү Завханы 19 цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандартад нийцсэн, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Ташрамд, энэ жил Завхан аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт 500.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс хамгийн анхны хөрөнгө оруулалт нь энэ аж. Цаашид бие даасан хөгжмийн заалтай, хөгжмийн багштай 14 цэцэрлэгт хөгжмийн танхимын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм. Мөн Эрдэнэхайрхан, Түдэвтэй сумын цэцэрлэгт гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх аж. 





Холбоотой мэдээ