Б.Хаш-Эрдэнэ, Э.Галбадрах нар “AFC Cup”-ЫН Е хэсгийн тоглолтуудад шүүгчээр ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-05 12:09:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ноос зохион байгуулдаг клубүүдийн томоохон тэмцээнүүдийн нэг “AFC Cup” тэмцээний Е хэсгийн тоглолтууд дээр Монгол шүүгчид амжилттай ажиллажээ.


Тодруулбал, АХБХ-ны талбайн элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны элит туслах шүүгч Э.Галбадрах нар тус тэмцээний нийт дөрвөн тоглолтыг дэнслэв.


Э.Галбадрахын хувьд анх удаа олон улсын томоохон тэмцээнд томилогдож 2 тоглолтын туслах шүүгч хийлээ. Харин талбайн шүүгч Э.Хаш-Эрдэнэ хэсгийн эхний тоглолт дээр 4 дүгээр шүүгч хийж, хэсгийн сүүлийн тоглолт дээр талбайн шүүгчээр ажилласан байна.


Манай улсын 2 шүүгч өчигдөр болсон “ЦСКА Памир” болон “Нефтчи” клубүүдийн тоглолт дээр хамтдаа ногоон талбайд гарч шүүн, улсынхаа нэрийг тивийн хэмжээний том тэмцээнд дуудуулжээ.





Холбоотой мэдээ