ДОРНОГОВЬ:Хүчтэй аадар борооны улмаас үер буух, зам харгуй усанд автах эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-04 15:53:32

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ихэнх суманд энэ сарын 3-нд хүчтэй аадар бороо орлоо.

Тухайлбал, Дэлгэрэх суманд 16,6мм, Сайншандад 16.0мм, Иххэтэд 14,6мм, Алтанширээд 13,7мм, Мандахад 13,3мм, Айрагт 10,0мм, Эрдэнэд 8,7мм, Сайхандулаанд 6,1мм, Хөвсгөлд 3,8мм, Өргөнд 3,3мм, Улаанбадрах, Замын-Үүд суманд 1,1-1,2мм, Хатанбулаг суманд 0,6мм хэмжээтэй бороо оржээ.

Бороо орж ган тайлагдаж байгаа ч аадар борооны улмаас үер буух, зам харгуй усанд автах эрсдэл их байгаа тул үүнээс анхаарал болгоомтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ