Коронавируст халдварын 29 тохиолдол шинээр бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 17 нь Улаанбаатар хотод, 12 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 929 183-д хүрлээ.