СЭЛЭНГЭ: Өдөртөө 38 градус хүрч халж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-29 15:18:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж байгаа тул сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхааруулж байна.

2022 оны 6 дугаар сарын 28-ны 20.00 цагаас 29-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.

2022 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 4-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6-р сарын 30-нд, 7-р сарын 2-нд ихэнх сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

Холбоотой мэдээ