ОУХМ Б.Марал-Эрдэнэ 2022 оны улсын аварга, “Tеам Oggi” шилдэг баг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-28 07:53:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 3 өдөр /2022.06.24-26/ амжилттай болж Бөөн гараат уралдааны Элит-эрэгтэй ангилалд ОУХМ Б.Марал-Эрдэнэ “Team OGGI” түрүүлэв.


Харин “Under-23” ангилалд ОУХМ Амартүвшин “Хубилай” клуб, Элит-Эмэгтэй ангилалд с/м Ж.Анужин “Team OGGI” нар түрүүлж 2022 оны  Монгол Улсын аварга боллоо. 


Тус уралдаан 3 өдрийн нийлбэр дүнгээр ОУХМ А.Алтансүх дасгалжуулагчтай “Team OGGI” баг түрүүлж аваргын алтан цомыг авлаа. Онцлох тамирчнаар Өсвөрийн ангиллаас өгсөж уралдан медаль авсан А.Даваажаргал “Аттила” клуб, Т.Хонгорзул “Team OGGI” нар шалгарлаа.


2022 оны Улсын АШТ-ийг үлгэр жишээ ивээн тэтгэж, тамирчдад өндөр шагнал олгож, маш их урам зориг идэвхи хайрласан “ДөДэЦэ” ХХК-ны захирал, МДХ-ны УЗ-ийн гишүүн, ахмад тамирчин ОУХМ Ж.Даваасамбууд нийт дугуйчдынхаа өмнөөс МДХ-ноос талархал илэрхийлэв.












Холбоотой мэдээ