БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт баяр наадмын өдрүүдэд 5 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-27 11:05:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын авто замын Цагааннуур боомтын ІІІ улирлын амралтын өдрүүдийн хуваарийг танилцуулж байна.

Олон улсын зэрэглэлтэй тус боомт нь Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу ирэх сарын 11-15-ны өдрүүдэд 5 хоног амарна. Харин долдугаар сарын 16-ны өдөр хэвийн ажиллах аж.

Мөн ням гарагт буюу долдугаар сарын 3, 10, 17, 24, 31-ний өдөр, наймдугаар сарын 7, 12, 21, 28, есдүгээр сарын 4, 11, 18, 25-ны өдрүүдэд хуваарийн дагуу амарна.  

Холбоотой мэдээ