ХОВД: Харааны бэрхшээлтэй иргэдийн тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой хамтран шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-27 09:58:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2900 гаруй иргэн байгаа. Үүний дотор харааны бэрхшээлтэй 300 орчим иргэн бий.

Эдгээр иргэний хэрэгцээ шаардлага, тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж бололцоог бүрдүүлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хөдөө орон нутгийн салбарыг чадавхжуулах, харааны бэрхшээлтэй иргэдийн тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой хэрхэн хамтран шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг, сургалтыг энэ сарын 23, 24-ний өдөр зохион байгуулжээ.

Сургалтад МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Ганбатаар ахлуулсан ажлын баг, Ховд аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд, сумдын харааны бэрхшээлтэй иргэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон төр захиргааны байгууллагын нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ